Фэнсаб

2014-12-16,

Фэнсаб гэдэг нь fan subtitle гэсэн хоёр үгийн нийлц ба фэнүүд фэнүүддээ зориулан бичгэн орчуулга хийхийг хэлж байгаа юм. Үүнд дан ганц анимэ ч орохгүй, бүхий л төрлийн видео бичлэг орно. Фэнсаб гэдэг нь наанаа мэргэжлийн бус гэсэн утга агуулж байгаа юм шиг боловч үнэндээ фэнүүд муу хийдэг гэсэн үг биш. Мэдээж энэ нь анимэ хийдэг төв компаниас зөвшөөрөл авч хийгээгүй, зөвшөөрөлгүй тарааж байна гэдэг утгаараа хууль бус юм.

Та ямар нэгэн анимэны DVD худалдаж авлаа гэхэд үүн дотор байх англи зурган болон бичгэн орчуулга бол мэргэжлийн буюу цаанаас нь зөвшөөрөгдсөн компаний орчуулга байна. ...

Онцлог шинж

2014-12-16,

Улс болгоны хүүхэлдэйн кино өөр өөрийн онцлогтой байдаг ба Япон хүүхэлдэйн кино болох анимэ ч бас өөрийн гэсэн онцлогтой билээ.

Жишээлбэл: том нүд, жижиг ам, илүү их деталчилж хийх, зохиолын хувьд илүү өсвөр үе, залуус руу чиглэсэн гэх мэт.

Эхэн үеийн анимэ уламжлалт манга зураглалтай байсан бол, 1960-1970-аад оны анимэ Тэзука Осамугийн хэв маягаар, 1970-1980-аад оны анимэ Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар, 1990-2000-аад оны дунд хүртэл анимэ эдгээрээс уламжлан гарсан Япон хэв маягаар, 2000-аад оны сүүл үеэс одоог хүртэлх анимэ ихэвчлэн моэ (Япон хэв маягуудын нэг) хэлбэртэй хийгдэх болс...

бичсэн: enkhjin төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Анимэ

2014-12-16,

Анимэ (япон. アニメ) — гэдэг нь англи хэлний Animation гэсэн үгийг япончилсон үг бөгөөд ямар ч төрлийн хүүхэлдэйн киног зохиол, зураглал, хийсэн улсыг үл харгалзан Япондоо "Анимэ" гэж нэрлэдэг. Харин Японоос бусад улсад зөвхөн япон хүүхэлдэйн киног анимэ гэдэг учраас жаахан ойлголтын зөрөө үүсдэг тал бий. Гэвч энэ нь Монгол хэлний "хүүхэлдэйн кино" гэх утга мөн юм.

Анимэг ихэвчлэн Японы зурагт ном (манга), Visual Novel-оос сэдэвлэн бүтээдэг бөгөөд Light Novel, ном зохиол, киноноос ч сэдэвлэн бүтээх нь бий. Нэгэнт үзэгчдийн дийлэнх өсвөр үе, залуучууд байдаг утгаараа энэ нь Япондоо нэлээн т...
бичсэн: enkhjin төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх