Фэнсаб
Фэнсаб гэдэг нь fan subtitle гэсэн хоёр үгийн нийлц ба фэнүүд фэнүүддээ зориулан бичгэн орчуулга хийхийг хэлж байгаа юм. Үүнд дан ганц анимэ ч орохгүй, бүхий л төрлийн видео бичлэг орно. Фэнсаб гэдэг нь наанаа мэргэжлийн бус гэсэн утга агуулж байгаа юм шиг боловч үнэндээ фэнүүд муу хийдэг гэсэн үг биш. Мэдээж энэ нь анимэ хийдэг төв компаниас зөвшөөрөл авч хийгээгүй, зөвшөөрөлгүй тарааж байна гэдэг утгаараа хууль бус юм.
Та ямар нэгэн анимэны DVD худалдаж авлаа гэхэд үүн дотор байх англи зурган болон бичгэн орчуулга бол мэргэжлийн буюу цаанаас нь зөвшөөрөгдсөн компаний орчуулга байна. Гэтэл фэнсаб багийн орчуулга тэрнээс илүү ойлгомжтой, илүү үзэмжтэй сонирхол татахуйц байж болно, үгүй ч байж болно. Ялангуяа монголын хувьд мэргэжлийн түвшинд хийгдсэн фэнсаб орчуулга олно гэдэг өдрийн од мэт хэцүү.
Мөн англи хэлээр гаргадаг фэнсаб багууд өөрсдөө орчуулахын оронд шууд DVD дээр байгаа албан ёсны орчуулгад жаахан өөрчлөлт хийгээд гаргадгийг харахад албан ёсны орчуулга илүү дээр байгаагийн шинж юм.
Монголд аль нэг компани ямар нэг анимэг тараах эрх хараахан аваагүй байгаа учраас албан ёсны монгол орчуулгатай анимэ гэж байхгүй билээ.
